Лидер сургууль Лидер сургууль Since 2002
SINCE 2002

Хүүхэд бүр анхаарлын төвд байдаг сургууль

Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт, дижитал технологи, хиймэл оюуны хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль. 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт үргэлжилж байна.

2002
Байгуулагдсан
IELTS 8.0
Сурагчийн амжилт
5 хэл
Хэлний хөтөлбөр
Нийслэлийн ерөнхий боловсролын Лидер бүрэн дунд сургууль
Нийслэлийн ерөнхий боловсролын Лидер бүрэн дунд сургууль
Бидний тухай

Мэдлэгээс илүү — чадвар, манлайлал

Лидер сургууль 2002 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль юм. Бид англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт, дижитал технологийн хөтөлбөрийг үндсэн онцлогоо болгон хөгжүүлж ирсэн.

Бид англи хэлийг зөвхөн шалгалтын онооны төлөө бус, дэлхийтэй итгэлтэй харилцаж, ирээдүйгээ өөрөө бүтээх чадвар болгон хөгжүүлэхийг зорьдог.

Дэлгэрэнгүй танилцах
Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт • Дижитал технологийн хөтөлбөр

Манай сургалтын онцлог

  • Монгол хэл, бичгийн сургалт Эх хэлээрээ зөв ярьж, бичиж, ойлгодог чадварыг эзэмшүүлнэ.
  • Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт Дэлхийтэй чөлөөтэй харилцах ур чадварыг эзэмшүүлнэ.
  • Хятад хэлний шаталсан сургалт Хөрш орон болон бүс нутгийн боломжийг нээх суурийг тавина.
  • Герман, Солонгос хэлний сонгон хөтөлбөр Олон хэл, олон соёлын ойлголтыг хөгжүүлнэ.
  • Дижитал технологи ба AI-ийн зөв хэрэглээ Технологийг бүтээлч, ёс зүйтэй ашиглах чадварыг төлөвшүүлнэ.
  • Манлайлал, хувь хүний хөгжил Өөрийгөө танин мэдэх, хамтран ажиллах, хариуцлага хүлээх, манлайлах чадварыг хөгжүүлнэ.
Сургалтын хөтөлбөр

Мэдлэгтэй, хэлтэй, технологитой, зөв үнэт зүйлтэй Лидерүүдийг бэлтгэнэ

Лидер сургууль нь Монгол Улсын ерөнхий боловсролын үндэсний хөтөлбөрийг хүүхэд төвтэй, олон улсын чиг хандлагад нийцсэн сургалтын арга зүйтэй уялдуулан хэрэгжүүлдэг.

  • Суурь боловсрол 01

    Үндсэн сургалтын хөтөлбөр

    Монгол хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан болон бусад суурь хичээлээр үндэсний сургалтын хөтөлбөрийн агуулгыг чанартай эзэмшүүлнэ.

  • Англи хэл 02

    Англи хэлний төрөлжсөн хөтөлбөр

    Англи хэлний сургалтыг эрчимжүүлж, сонсох, ярих, унших, бичих дөрвөн чадварыг шат дараатай хөгжүүлнэ.

  • Олон хэл 03

    Олон хэлний хөтөлбөр

    Хятад, Солонгос, Герман хэл — сурагчдад дэлхийн олон хэл, соёлтой танилцах боломжийг олгоно.

  • IT • AI 04

    IT, хиймэл оюун ухаан, инженерчлэлийн хөтөлбөр

    Ирээдүйн мэргэжил, технологийн өөрчлөлтөд бэлтгэх зорилгоор дижитал ур чадвар, алгоритмын сэтгэлгээ, бүтээлч асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлнэ.

  • Манлайлал 05

    Leader Life & Leadership хөтөлбөр

    Сурагчдыг зөвхөн сайн суралцагч бус, хариуцлагатай, өөртөө итгэлтэй, бусдыг хүндэлдэг, шийдвэр гаргаж чаддаг хүн болгон хөгжүүлнэ.

  • Төсөл 06

    Бүтээлч сэтгэлгээ, төсөлд суурилсан суралцахуй

    Асуулт дэвшүүлэх, судлах, багаар ажиллах, бүтээл гаргах замаар мэдлэгээ бодит амьдралтай холбон суралцахуйд хөтөлдөг.

Хөтөлбөрийн онцлог
  • Үндэсний суурь
  • Олон улсын чиг баримжаа
  • Олон хэл
  • Технологи
  • Манлайлал
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй
Цөөн хүүхэдтэй анги

Хүүхэд бүрт хүрэх боловсрол

Хүүхэд бүр ижил биш. Суралцах хурд, мэдлэгийн түвшин, давуу тал, хөгжүүлэх хэрэгцээ нь ч өөр. Тиймээс Лидер сургууль цөөн хүүхэдтэй ангиар хичээллүүлж, багш хүүхэд бүрийн ахиц хөгжилд анхаарах боломжийг бүрдүүлдэг.

Цөөн хүүхэдтэй анги

  • Хүүхэд бүр багшийн анхааралд байна
  • Асуух, ярилцах, өөрийгөө илэрхийлэх боломж нэмэгдэнэ
  • Ойлгоогүй зүйл, хоцрогдлыг эрт илрүүлнэ
  • Сурагч бүрийн ахиц, давуу талыг дэмжинэ

Англи хэл — түвшинд суурилсан жижиг групп

Дунд, ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг харилцан адилгүй байдаг. Иймээс сурагчдыг зөвхөн ангиар нь бус, англи хэлний бодит түвшин, суралцах хэрэгцээнд нь тохируулан жижиг группээр хичээллүүлдэг.

  • Өөрт хэт хялбар хичээлд цаг алдахгүй
  • Хэт хүнд хөтөлбөрөөс болж хоцрохгүй
  • Өөрийн түвшнээс дараагийн шат руу ахих боломжтой
Элсэлт

2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт

Элсэлтийн анкетыг доорх линкээр дамжуулан онлайнаар бөглөнө. Бүртгэлийн дараа сургуулийн ажилтан тантай холбогдож, дараагийн шатны талаар танилцуулна.

Элсэлтийн анкет бөглөх Google Form-руу шилжинэ
Лидер сургуулийн амьдралын зураг
Холбоо барих

Бидэнтэй холбогдоорой

Сургалт, элсэлт, хамтын ажиллагааны талаар асуух зүйл байвал утсаар холбогдох эсвэл сургууль дээр ирж уулзаарай.

Дэлгэрэнгүй мэдээлэл